хаа сайгүй тохиолдох амьдралын ээдрээт асуудлуудаа гэж..
2007-10-13
уйтгар

Өчигдөр цав цагаахан цас малгайлан ороод л...өнөөдөр цас хайлж жалга судгаар хавар цагийг санагдуулам цасны шар ус гүйгээд л... ай амьдрал минь ээ чи аялгуут дуу хуур минь...

Сэтгэлд минь баяр, гуниг хослоод л.. юу ч тохиолдоогүй мөртлөө юундаа ч баярлаж, гунидаг сэтгэлэв дээ. Тэнгэрийн аясыг дагаад л сэтгэл минь тогтворгүй  байгаамуу даа.

Нэгэн сургалтанд суух гэж ирсэн биш маргааш болхоор болчихлоо, одоо ингээд харъя даа гэж. Урилга, хөтөлбөртөө цаг хугацааг нь бичсээр байж хүний ажил алдуулаад маргааш болгоод байх юмаа.Урьдаас төлөвлөсөн ажил олон байхад. Манайхан ер нь л ийм дөө. Хийхээр төлөвлөсөн бол хийж л байх хэрэгтэй шдээ.Одоо яаая ингэхэв зөнгөөрөө л урсаж өнгөрдөг амьдралын жам юмдааа, /жам ч юмуу тогтсон буруу хэвшил ч юмуу би мэдэхгүй/ дагаад яваад байхааас, гэхдээ бас ч дандаа дагаж болохгүй л дээ гэж. Дэмий байхаар блогоор хэсээд л цаг өнгрөөв.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax