хаа сайгүй тохиолдох амьдралын ээдрээт асуудлуудаа гэж..
2007-10-11
Хүйтэээн гэж...

 

Өнөөдөр анхны цас ороод, нэвсийсэн цагаан далайд умбаж байна. Нойтон цасанд булуулаад, халтирч унан байж ажлаа амжууллаа, хажуугаар нь тог тасраад.Ядаж байхад яг цаснаар гадуур явах ажилтай байдаг нь ч юув дэээ.

Зөө энэ ч яахав, цас ороод хүйтрээд ирэхээр мань мэт нь яахав дээ болоод л байна,  хөдөөний хэдэн малчид, суурин газар байгаа ч ажил  хийж чаддаггүй, өрхийн орлогогүй, түлээ түлшгүй, дан бүрээстэй гэрт суугаа өрх толгойлсон эр, эм, хөгшин залуу хүмүүсийг өрөвдөхийм.

Гадуур судалгаагаар явж байхдаа нэгэн айлаар орсийм. Тэр айлын нөхөр нь ослоос болоод хэвтэрт орсон,  эхнэр нь нөхрөө хараад ажил хийж чаддаггүй, 2 охиныхоо 3000 төгрөгөөр амьдралаа залгуулж байгаа айл байсийм. Нөхөр нь ачааны машин барьдаг байгаад хүний гуйлтаар хөдөө явж байхдаа осолд орж, нөгөө хүн нь /хөдөө яваад өгөөч гэж гуйсан хүн нь / нас барж, өөрөө хэвтэрт орсийм билээ.

Тэгсэн шүүхээс 5 жилийн ял өгч, хэвтрийн хүн учраас биеэр эдлэх боломжгүй гээд 13 сая 785 төгрөгийн торгууль тавьжээ. ШШГ-газраас сар бүр ирж төлбөрөө нэхдэг бөгөөд энэ хооронд явж ирсний унааны зардал, бичиг хэргийн зардал гээд 20-д мянган төгрөг нэхэж байгаад аваад явдаг. Ирсэн үед нь бэлэн мөнгө байхгүй учраас хавь ойроосоо зээлж өгөөд явуулна.Хүүхдийн мөнгө буухаар зээлсэн өрөндөө өгчихнө.Цаана нь өвчтэй нөхөр нь, бүлтийсэн 2 хүүхэд нь, дээрээс нь түлээ түлш, хоол унд, хувцас хунар гээд олон юм бий.

 Том биетэй хэвтрийн хүн учраас группэд оруулах гээд авч явах гэхээр жижиг машинд болохгүй, насилктай фургон машинд /тийм фургон манай энд байхгүй/  хэвтээгээр нь л авч явахгүй бол болохгүй учраас группэд орж чаддаггүй. Эхнэр нь өвчтөй нөхрөө хараад олон цагаар гадуур ажил хөөцөлдөж явж чаддаггүй гээд тоочоод байвал энэ айлын амьдралын бэрхшээл барагдахгүй ээ.

Нийгмийн халамжийн байгууллагаас хүн ирдэггүй гэсэн, харин хаа очиж эмч нар нь байнга эргэдэг гэж ярьж байсийм.

Энэ их цаснаар бас хүйтнээр энэ мэтчилэн олон бэрхшээлийн ард гарах гэж яаж тэмцэж, зовж, шаналж байгаа олон хүн байгаа болоо гэж боджиино доо.

Биеэр эдлэх боломжгүй мөртлөө /өөрийн буруугаас биш/ 13 сая төгрөгийн торгууль төлөөд явж байгаа энэ хүний ялыг, энэ их мөнгөний хагасыг болов багасгах тийм зүйл заалт ЭБШТхуулинд байдаг боловуу.Энэ талаар мэддэг, ажилладаг хүн байвал хэлж тус болоорой.

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax