хаа сайгүй тохиолдох амьдралын ээдрээт асуудлуудаа гэж..
2008-03-26
хундагатай хайр

Үүлээ хөөж цэлмээдэг
Салхи юутай хүчтэй
Үйлээс зугтаж чаддаггүй
Би, яасан хөөрхий

Бодлогошронгуй сүүмийх энэ нүдний
Хачин гунигтай харцыг яалтай
Бодол дунд нь эрвэлзэх алаг нүдний
Хараа түүн дээр тусахгүйг яалтай

Яруухан хаврын
Ягаахан үдэш
Яргуй дэлгэрэх
Ялдамхан цагаар
Хожимдсон хайрын
Хориогүй дурлал
Хуульгүй сэтгэлээ
Хундаглаж өргөх юм
Хариу болгож
Хайраар дүүргэсэн
Хоёр дахь хундага нь
Хэзээ, хаана л...

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax