хаа сайгүй тохиолдох амьдралын ээдрээт асуудлуудаа гэж..
2008-02-17
Бидний үйлийн үрээ

Өвөг дээдсийн үйлийн үр

Өөрийн үйлийн үр

Нийт Монголчуудын үйлийн үрээ гэж

Бидний Монголчуудын олон жил ингэж унтаа байдалд байгаа нь, бидний 200 жил манжийн дарлалд байсан нь, ер нь одоо нийтээрээ гамшигт өртөөд байгаа нь дээр дурдсан үйлийн үрээ л эдлэж байгаа хэрэг юмуу даа. Чингис хаан дэлхийн дайдыг эзлэж олон үндэстнийг сөхрүүлж явсан нь хэдийгээр бахархууштай ч, түүний цаана ямар олон амьтны амыг таслан, хагацал зовлон үзүүлж,  гашуудлын дуу хадааж байсан нь ойлгомжтой. Тийм ч учраас өвөг дээдсийн үлдээсэн үйлийн үрийг олон зууны туршид үзэж, амсаж, туулж өдгөө бас л үргэлжлүүлэн өөрсдийн үйлийн үртэйгээ хамт үүрээд л явж байна. 

Тиймээс ч өндөр гэгээн Занабазар тэр бүх алаан хядаан, дайн байлдааны мөрийг бага ч болов арилгахын тулд  урлаг соёлыг түгээн дэлгэрүүлж ч байсан бизээ. Ертөнц дахины код нь хүний сайхан сэтгэл, хүн  хүнээ хайрлах, хүн хүнээ барьж идэхгүй байх явдал юм боловуу миний ойлгосоноор. Хүнд гайхагдтал буян хийж чадахгүй юмаа гэхэд, хүнд гай бололгүй амьдарцгаах хэрэгтэй юм боловуу. Хэл соёл, арьс өнгө, үндэс угсаа өөрч хүн бол хүн л юм. Фүкүзава Юкучийн хэлсэн "Тэнгэр бурхан хүний дээр хүнийг бүтээгээгүй, хүний дор ч хүнийг бүтээгээгүй" энэ үгийг би хэлэх дуртай.

Дэлхий ертөнцөд хаа сайгүй гамшиг, цунами, өлсгөлөн, дайн, элдэв бусын өвчин, зуд турхан гээд тоочоод байвал олон зүйл болоод л байна. Энэ бүгд Хүн төрөлхтөнд ирсэн хүн болж төрсөн хүн болгоны эдлэх ёстой үйлийн үрээ. Яагаад гэвэл хэдэн зууны туршид энэ дэлхийг Ази, Европ, Америк, Африк, Австрали 5 тивийн бүх л газраас өрөмдөж идээд дуусгаж байгаа болохоор дэлхий шилгээж байгаа нь тэр биздээ. Хүнээр жиших юм бол надад мэдээ алдуулах тариа хийлгүйгээр амьдаар минь миний гэдсийг энд тэндээс нь цоолоод л тамлаад байвал би эрхгүй татганаж, тарвалзаж, тэмцэнэ биз дээ, аалз хүртэл биедээ хүрэхээр атирдагтай адил даа ингэж л бодох юм. Эх болсон нутаг усаа байгаль дэлхийгээ хайрламаар байна. Түүнийхээ төлөө дуугарч, тэмцэж чаддаг байх хэрэгтэй байна. Сэтгэлийн чин зоригтой залуус байвал нэгдээрэй.

Монголчууд бид бүр тэр дундаа залуучууд бид 1 гишгээд эргэж харж амьдрах ёстой юм боловуу. Эцэг өвгөдийн үйлийн үр дээр өөрсдийн үйлийн үрээ эдлээд явж байна, цаашид бидний хойч үед дахиад л бидний нэмсэн үйлийн үрийг эдлэнэ гэхээр цаашаа дуусашгүй үргэлжлэх юмшигээ. Хийсэн бүхнээ эргэж харж, хийх бүхнээ бодлоготойгоор хийх хэрэгтэй юмшигээ.Сонгох сонголтоо өөрсдийнхөө ирээдүйн төлөө хийх болохоор хүн бүр өөртөө эзэн болж амьдрах ёстой юм боловуу. Өөртөө Эзэн болохын тулд өөрийгөө эхлээд ялаарай, өөрийгөө ялахын тулд өөртөө ямар нэг зөв дадал хэвшлийг бий болгоорой. Зөв дадал ялалт, буруу дадал ялагдалд хүргэдээг. Энэ миний л бодол байлаа, өөрийгөө ялна гэдэг ухрах аргагүй эцсийн тулалдаан юм гэсэн сайхан үгээр дуусгая даа, өөрийгөө ялж чадахгүй л байна гэхдээ оролдоод л байна.

2008.02.17        14:12

 

Сэтгэгдэл:


яаг үнэн, чамтай санал нэг байна, чамтай болон бидэнтэй санал нэгтэй олон залуучууд байдаг байхаа. Тиймээс ч орчлонг харах хараагаа цараатай харж, нэгдэж нэг баг болж, атгасан гар шиг хамтран зорилгодоо хүрэхийн тулд ажиллаж, амьдрах л хэрэгтэй байна. олон юм уншиж, мэдэх хэрэгтэй байна big grin
Бичсэн: shine цаг: 15:29, 2008-02-17 | Холбоос | |


wow гоё хэлжээ. Гэхдээ байш дээ хөө. Энэ бидний муу байгаа нь Чингис хааны тэр үйлийн үр биш байхаа. Харин ч харанхуй бүдүүлэг олон ертөнцийг нэгтгэж, соёлыг түгээсэн хүн гэж би ойлгоод байдаг юм. Хоосон махан биетнүүдээс илүүтэйгээр арай соёлжсон махан биетнүүд болсон бла бла...
Бас нэг зүйл гэвэл тэр үед нь энэ хүн гээч нөхдүүдийг цөөлж өгөөгүй бол шавьж нян шиг үржиж олширдог энэ "амьтас" аль хэдий нь дэлхийг дүүргээд, тэрнээсээ болоод хоорондоо газар нутаг хоол ундаа булаацалдаад байлдах л байсан байх. Япончууд ч тэр, Германууд ч тэр дайн хийсэн, алсан хүмүүс гэвч тэд ямар үйлийн үр үүрч байгаа вэ?

Миний бодлоор Монголчууд бидний 200 жил Манжийн дор унтсан болоод одоо хөгжил буурай байгаа нь хүн бүрийн толгой дотор байдаг атаач, нэгдэх чадваргүй, шуналт зангаас болсон болов уу. Тэр үеийн ноёд тийм байгаагүй, хоорондоо эв түнжинтэй байсан бол тийм зүйл болохгүй байсан. Тэгэхээр одоо ч гэсэн бидний үйлийн үр бол нэгдэж хамтраад юм хийж чадахгүй юмыг муугаар хардагт л байгаа байх...

Ер нь бол шижигнэсэн залуучууд нэгдээд л хүсэл мөрөөдлөөрөө зүтгэчихвэл ганц муу улсыг хөгжүүлэхэд юухан байхав дээ л гэж бодогддог юм. "Төрийн төлөө огтоно боож үхнэ", "За битгий худлаа юм яриад бай", "болохгүй", "бүтэхгүй" г.м үг бодлуудыг толгойноосоо арччихвал тэр Үйлийн үр харин сайхнаар гарах байх даа...

Тийм шүү байгаль орчноо хайрлан дээдлэж, хамгаалахгүй бол хэдий мянга хөгжил дэвшилд хүрээд ямар ашиг байхав дээ.

Чамтай санал нэгтэй байна. Нээрээ нэг бичлэг хийх санаа төрлөө big grin
Бичсэн: xvv цаг: 15:19, 2008-02-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax