Шинэ он гарсаар анхны бичлэгээ оруулж байна. Уншигч, бичигч бүгдэд нь шинэ оны мэнд хүргье. Ойрдоо манарааад л, манараад л, дахин манараад л... ядарсан үедээ нутгийн эгчийн сэтгэлээс урсан гарсан нэгэн шүлгийн нэгэн номыг эргүүлж суухнээ нээрээ л нутгаа санах шиг болоод... . Ойрын жил нутагруу яваагүй болхоор нутаг минь намайг санаад байна уу? нутгаа би санаад байна уу? сэтгэл гэгэлзээд ...
уйлаад ч байгаа юмуу
дуулаад ч байгаа юмуу
ботго гунганана
намираад ч байгаа юмуу
долгилоод ч байгаа юмуу
зэрэглээ униартана
шивнээд ч байгаа юмуу
үгүйлээд ч байгаа юмуу
элс шаргина...
өхөөрдөөд ч байгаа юмуу
өрөвдөөд ч байгаа юмуу
уулс, толгодын оройг ширтэнэ...гээд л цааш үргэлжилнэ дээ
мөн өөр нэг шүлгэнд:
давхар, давхар уулс
даваад л цаашаа уулс
зуу, зуун уулс
зурганд багтахгүй уулс....
Арц богдын нутаг
...агь, таана анхилсан уулсыг шүргээд
алтанхан наран алгуур ээвэрлэнэ
халуухан илчинд нь салхин бүлээсээд
хонгорхон сэвшээнд нутаг минь үнэртэнэ
арц богд нутаг минь
Үдшийн зураглал
...борцны шөлний ааганд
Боргох ноход дуугаа хурааж
Бор болжморын жиргээн
Бяцхан амсхийх чөлөөнөөр
Хотолсон хоньдын яраглах
Хорхойд хоргүй чимээн дунд
Холоос тодрох морин төвөргөөн
Хонгортоо яарсан сэтгэлийн уяа
Урд хөтлөөр алдуурахын үед
Унтахаар зэгсэн ороо орхин
Урьхан аашт ялдам бүсгүй
Учралт янагаа тосохоор гарлаа
Хайрын мэдрэмж харанхуйд ч гэрэлтэж
Ханьсан алхах хосын заяаг тэгшилж
Хан тэнгэр од мичдээ гялбуулж
Хотол монголын нэгэн бүл бүрэлдлээ
Сэргэлэн аяс шиг үг ярилцаад
сэмхэн зочилох нойрноо дийлдэв
Баясан цэнгэн зүүднээ наадаж
Бал бурмын амтанд умбав
Маргааш нь гэгээн залуусын өглөө
Мандах нарнаас эрт эхэлнэ
Сэтгэгдэл бичих